Интернет хөтчид зориулсан, офлайн горимд ажилладаг монгол болон англи хэлний үгийн алдаа шалгагч — https://aldaa.bichig.dev
Шалгах ажиллагаа зөвхөн таны төхөөрөмж дээр хийгддэг тул мэдээлэл гуравдагч серверт илгээгдэхгүй, суулгах болон бүртгүүлэх шаардлагагүй, ашиглахад үнэ төлбөргүй, нээлттэй эх болно.
Шаардлага: Node.js 22+.
npm ci # шаардлагатай сангуудыг суулгах (эхний удаа)
npm test # бичил шалгалт хийх
npm run dev # хөгжүүлэлтийн сервер (localhost)
npm run preview # production build хийж урьдчилан үзэх
npm run build # production build (dist/)dev, preview, build командууд эхлэхийн өмнө бичил шалгалт хийгдэнэ
(predev/prepreview/prebuild hook)
Service worker болон офлайн ажиллагааг шалгахдаа npm run dev биш
npm run preview ашиглана, учир нь dev сервер precache-ийг алгасдаг.
Толь бичгийн файлууд (public/dict/) build хийх үед pack-dict.sh файл
нь толинуудыг gzip болгон шахаж dist/dict/ хавтсанд хуулна.
Commit төрөл нь release-please-ийн хувилбарыг тодорхойлно: feat: minor,
fix: patch, style:/docs:/test:/chore: хувилбар ахиулахгүй.
Push бүрд release PR автоматаар шинэчлэгдэнэ; хуримтлуулж байгаад PR-ыг
squash merge хийхэд release гарна.